Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2024.03.28 12:30
2113
Б.Баттөмөр: Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид мах, гурил, эмийн үнийг барьж чадсангүй

Өнөөдөр гурил болон малын тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Харин өчигдөр ХХААЯ-аас газар тариалан эрхлэгчтэй уулзалт хийсэн. Газар тариалан эрхлэгчдийн зүгээс дэмжихгүй байгаагаа илэрхийлж байсан. 

Тиймээс дээрх асуудлын талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ямар байр суурьтай байгааг нь тодрууллаа. 

Тэрээр, Татвар бол эдийн засгийг зохицуулдаг. Тэр утгаараа тодорхой хугацаанд татвар тогтоогоод тэр татвараа буцааж өөрчлөх боломж байгаа. Яг өнөөдрийн хувьд зудтай холбоотой асуудлууд байна. Тодорхой хугацаанд 7 сарын 1 хүртэл ч юм уу. Тэрнээс цааш гурилын татварыг дахин сэргээж болно. Ардчилсан нийгэмд шилжсэн 30 жилийн хугацаанд гурил, мах, эм гэх мэт хэдхэн зүйлийнхээ үнийг барьж чадахгүй явж ирсэн. Манай улс асар уудам газар нутагтай. Тариа тариад ард  иргэдийнхээ хэрэгцээг хангах боломжтой. Гэтэл чадсангүй. 

Шууд дамжуулалт: