Б.Нарангоо
Ерөнхий редактор
Орон нутаг
2024.03.28 17:22
1766
"Хүүхдээ ойлгоё" уран бүтээлийн үзэсгэлэнгээс

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулиас энэ сарын 27-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын “Хүүхдээ ойлгоё” бүтээлийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэлээ.

Энэ хичээлийн жилд тус сургуульд 22 хөгжлийн бэрхшээлтэй сурагч сурч байгаагаас бага ангийн 11 сурагч ганцаарчилсан хөтөлбөрөөр, тухайн хүүхдийн хөгжлийн онцлогт тулгуурлан суралцаж байна.

Үзэсгэлэнгийн үеэр тус сургуулийн Сэтгэл зүйч Г.Отгонсүрэн хөгжлийн бэрхшээл бол хөгжих явцдаа бага зэргийн бэрхшээл тулгарсан болохоос бусдаас өөр ялгаатай ойлголт биш бөгөөд багш, сурган хүмүүжүүлэгч, сурагчид болон эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн онцлог, давуу талыг ойлгох, дэмжлэг үзүүлэх хэрэгцээтэй байгааг онцлов.