Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Зам барилга
2024.03.28 18:08
1973
“УЛААНБААТАР БАРИЛГА -2024” олон улсын үзэсгэлэн 19 дэх жилдээ зохион байгуулагдаж байна

Эх орны хөгжлийг хурдасгах бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан Монгол улсын барилгын салбарын топ, компаниудын шилдэг брэнд бүтээгдэхүүн, дэвшилтэт техник технологи, хаус болон шинэ орон сууцны төслүүдийг танилцуулах Улаанбаатар барилга-2024 үзэсгэлэн 19 жилдээ “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж байна. 

Энэхүү үзэсгэлэнг ерөнхий зохион байгуулагчаар “Мишээл экспо” компани, дэмжигчээр Барилга, Хот Байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ажиллаж байна.

Үзэсгэлэнд Монголын болон Олон улсын барилгын материал үйлдвэрлэгч компаниуд, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид, шинэ орон сууц, хаус, амины орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна.

Үзэсгэлэнд:

  • Монгол улсад барилгын материал үйлдвэрлэл, импорт, худалдаа эрхлэгч байгууллагууд
  • Барилгын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэгчид
  • Барилгын засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд
  • Хүнд машин, механизм худалдаалагч компаниуд
  • Орон сууц, амины орон сууц, хот тохижилт, барилгын материалын компаниуд
  • Барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд
  • Зураг төсөл, интерьер, экстерьер дизайны үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд
  • Архитектур, зураг төсөл, геодези зураг зүйн компаниуд
  • Барилгын гадна тохижилт, ландшафт, гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд зэрэг оролцоно.

2024 оны 3 сарын 28 – 3 сарын 31-ны өдрүүдэд "Барилгын материал, шинэ техник, технологийн үзэсгэлэн"

2024 оны 4 сарын 4 – 4 сарын 7-нд "Орон сууц, амины орон сууцны төслүүд, барилгын материалын үзэсгэлэн" цуврал хэлбэрээр зохион байгуулагдана.