Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2024.03.29 12:43
2928
Г.Дамдинням: Засгийн газрын тэргүүний ярилцлагын нэвтрүүлгийг нь хийсэн хүмүүс л андуураад оруулсан байх

Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлгийн үеэр УИХ-ын нэр бүхий гишүүдийг авлигын хэрэгт холбоотой хэмээн ярьсан.

Тэрээр, "Андуурсан байх оо. Надтай холбоотой анхан болон давж заалдах шатны шүүх дээр ямар ч хэрэг байхгүй. Анхнаасаа хөгжлийн банкны шүүх хурлын үеэр хоёр өөр гишүүнтэй нийлүүлээд сошиалаар нэлээн сэвээд байсан. Тэрүүгээрээ л орсон байх, тэрнээс биш хөгжлийн банкны хэрэг шалгагдаад, прокуророос шүүх рүү ороход миний нэр бол тэнд байхгүй. УИХ дээр орж ирэхэд бас байгаагүй.

Засгийн газрын тэргүүний ярилцлагыг харсан нэвтрүүлгийг нь хийсэн хүмүүс л андуураад оруулсан байх гэж бодсон. Та хэд маань шалгаад үзэхгүй юу доо. Баримт дээр суурилж яриарай" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: