Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2024.03.29 16:08
2511
12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгын шүүх хурал хойшиллоо

Өнгөрсөн оны аравдугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын VI сургуулийн сурагч 12 настай Д охин сураггүй болж, улмаар түүнийг Г.Гантулга гэгч этгээд хулгайлан аминд нь хүрсэн. 

Мөн Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр 4 дэх хэсэгт "Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. 

Тэгвэл Г.Гантулгад холбогдох шүүх хурал өнөөдөр /2024.03.29/ 09:00 цагт товлогдоод байсан ч шүүгдэгч өмгөөлөгчөө сольсноор шүүх хурал хойшиллоо.