Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.04.01 13:15
2119
Г.Энхчимэг: ХНХЯ улны бодлого хэрэгжүүлэхээ болих хэрэгтэй

Өнөөдөр хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн төлөөлөл ХНХЯ-ны гадна жагсаал хийлээ. Учир нь манай улсад 11,300 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. Гэвч эдгээр хүүхдүүдийн 50 орчим хувь нь хүнд хэлбэрийн бэрхшээлтэй. Тиймээс тэд нийгмээс тусгаарлагдаж, сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүйн дээр эмчилгээ үйлчилгээг ч хүртээмжтэй хэлбэрээр авч чаддаггүй байна. Мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд таталтын эсрэг эмийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай байдаг. Хэрэв тус эмийг хэрэглэхгүй бол таталтын шоконд орох цаашлаад амь насаа алдах ч эрсдэлтэй юм. Гэвч дээрх эмийн нөөц олдоц тааруу учир байнга тасалддаг байна. Тиймээс эцэг, эхчүүдийн төлөөлөл ХНХЯ-нд шаардах бичиг хүргүүллээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн халамжийн мөнгө нь 375 мянган төгрөг байдаг. Гэвч хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байнгын памперсны хэрэглээтэй байдаг. Харин халамжийн гэгдэх мөнгө нь хүүхдийн памперсны хэрэгцээг ч хангаж чаддаггүй байна. 

Г.Энхчимэг иргэн: Хөгжлийн бэрхшээлтэй бяцхан үрс эрүүл мэнд явж, амьсгалахын төлөө мөч бүхэнд тэмцэж байдаг. Маш олон хагалгаанд ордог. Маш олон эм ууж  амвд явахын төлөө тэмцэж байна. Хүнд хэлбэрийн таталтууд байдаг. Таталтын шокноос гарахгүй асуудлууд ч байдаг. Дээрээс нь нийгэмшиж чадахгүй байгаа асуудлыг бид хөндөх цаг нэгэнт болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал бид нараар дуусах асуудал биш. Бүх нийгэм, бүх улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал байдаг. Гадны улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, эцэг эхчүүд нь сэтгэлд нь нийцсэн үйлчилгээг авдаг. Гэтэл манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд хорвоогийн мөнх бусыг үзүүллээ гэж бодоход өнчин үлдсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн газар манай улсад байдаггүй. 

Мөн дарга сайд нар ахин дахин солигдоход хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашиг дагаад хохирдог байна. Тодруулбал, Нэг дарга тухайн асуудлын талаар дөнгөж мэдлэгтэй болоод  солигддог. Дараагийн дарга ирээд ахин ажлаа судалж мэдэх гэсээр цаг хугацаа алдаж, хүүхдүүд хохирсоор байдаг талаар эцэг эхчүүдийн төлөөлөл хэлж байлаа. 

Шууд дамжуулалт: