Б.Нарангоо
Ерөнхий редактор
Боловсрол
2024.04.02 11:06
2088
Монгол хэл бичгийн шалгалтыг ирэх бямба гарагт авна

Их дээд сургуульд элсэн суралцагчдаас эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалтыг 04 дүгээр сарын 06-ны өдөр 10:00-11:40 цагт авах юм байна. Шалгалт 100 минут үргэлжилнэ. 

Шалгуулагчид та бүхэн шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө суудлын хуваарийн дагуу шалгалтын байран дээрээ ирсэн байхыг Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээлэв.

Мөн даалгаврыг хөх болон цэнхэр өнгийн тосон болон үзгэн балаар хийж гүйцэтгэх ёстойг санууллаа.

  • Иргэний үнэмлэх. Харин иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй бол сурч буй сургуулийн захирал эсвэл оршин суугаа орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан лавлагаа төрсний гэрчилгээний хамт
  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь

Өмнөх оны шалгуулагчид дээрх бичиг баримтаас гадна бүрэн дунд боловсролын гэрчилгээ шаардлагатай.