Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2024.04.02 14:26
1624
Д.Цогтбаатар: УИХ-ын гишүүний халдашгүй байдал иргэнийхтэй адил хэмжээнд байх ёстой

Өчигдөр МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүний бүрэн эрх ба халдашгүй байдлыг салгаж тодорхойлох талаар мэдээлсэн. Уг асуудлаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатараас тодрууллаа.

Тэрбээр, "УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг бол иргэдээс сонгоод өгсөн мандат. Бүрэн эрх рүү халдана гэдэг бол иргэдийн эрх рүү халдаж байна гэсэн үг.

Яагаад гэвэл УИХ-ын гишүүн байна гэдэг бол хамгийн их хэл амтай зүйл. Улс төрийн халуурал дунд ямар ч арга хэрэглэхээс буцахгүй нөхцөл байдлууд байдаг. Тэгэхээр бүрэн эрхэд халдана гэж байгаа бол тодорхой үндэслэл байх ёстой. Халдашгүй байдлын тухайд энгийн иргэн ч халдашгүй эрхтэй байдаг. Тиймээс гишүүд иргэдтэйгээ адилхан л байх ёстой. Бүрэн эрх бол тусдаа асуудал. УИХ-ын гишүүнд халдашгүй байдал байх хэрэггүй. Ямарваа нэг хэргээр ажлын өрөөн, орон гэрт нь шалгалт хийх болоход иргэнээс арай давуу эрхтэй буюу босго өндөртэй байдаг. Үүнийг л болих хрэгтэй. Товчхондоо, УИХ-ын гишүүний халдашгүй байдал иргэний халдашгүй байдалтай адил хэмжээнд байх ёстой" гэлээ.