Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.04.03 13:58
2233
Л.Халтар: Улсын комисс хүлээж аваагүй байхад зам эвдэрвэл гүйцэтгэсэн компани өөрийн хөрөнгөөрөө засна

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд томоохон хэмжээний эвдрэл гарч, аюултай нөхцөл байдал үүссэн талаар цахим орчинд мэдээлэл тархсан.

Тэгвэл эвдрэлийг засварлахаар холбогдох албаныхан ажиллаж эхэлжээ. Тодруулбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэн засварлах төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй хоёрдугаар багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэл авто замын 80-81 км-т дөрвөлжин хоолойн буцаан дүүргэлтийн хэсэг суулт үүсээд байгаа юм. 

Харин дээрх асуудлын талаар Зам тээврийн дэд сайд Л.Халтараас тодрууллаа. Тэрээр, Надад тайлбар хэлж, зураг явуулсан. Замын хажуу талын шанааг шар усны үер их угаасан байна гэсэн. Би газар дээр нь үдээс хойш очиж ажиллана. Замаар зорчиж байхад гүүрний хоёр тал буюу ус зайлуулах хоолойн хоёр тал суулт өгдөг. Ус зайлуулах хоолой, гүүрийн хоёр талын шанааг буцаан дүүргэлт хийхдээ технологийн алдаа гаргадаг. Энэ нь далангийн бетоны нягтаршуулалт муу байна гэсэн үг. Газар дээр очиход бүх асуудал тодорхой болно. Улсын комисс хүлээн аваагүй байхад аливаа эвдрэл гэмтэл үүсвэл гүйцэтгэгч компани 100 хувь өөрийн хөрөнгөөр хийнэ. Нөгөө талаар Улсын комисс авснаас хойш гурван жилийн хугацаанд замын эвдрэл үүсвэл баталгаат хугацаандаа гүйцэтгэгч бүрэн хариуцна. Одоо эвдрэлийг тус компани хариуцаж хийж байгаа  гэв.

Шууд дамжуулалт: