Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.04.03 14:12
2430
Нэг амьгүй донор найман хүнийг авардаг бол амьд донор нэг хүний амийг авардаг

Донор танд баярлалаа” талархлын өдөрлөгийг өнөөдөр /2024.04.03/ анх удаа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ЭЭЭШСҮАЗА , “Мөнхөд цохилох зүрх” төрийн бус байгууллага хамтран зохион байгууллаа.

Манай улсын хувьд анх 1996 онд хамгийн анхны бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилтта хийж байжээ. 

Донорыг амьд, амьгүй гэж хоёр ангилдаг бөгөөд амьд донор нь гэр бүлийн төрсөн ах, эгч, дүү аав ээж нь  сайн дурын үндсэн дээр элэг, бөөрөө хандивладаг. Амьгүй донор нь тархины үхэлтэй нь оношлогдсон тохиолдолд ар гэрийнх зөвшөөрлөөр эд, эрхтэнийг нь шилжүүлэн суулгадаг байна.

Нэг амьгүй донор найман хүний амийг аварч, амьдралын чанарыг сайжруулдаг бол амьд донор нэг хүний  амийг авардаг.

Монгол Улсад 2018 онд Донорын тухай хуулийг шинэчлэн баталж хэрэгжиж эхэлснээр амьгүй донор илрүүлж буй эрүүл мэндийн байгууллагын тоо, тохиолдлын тоо тогтвортой өсч эхэлжээ. Өнөөдрийн байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг 342 бөөр, 239 элэг, 32 ясны чөмөг үүдэл эс, Хавдар судлалын үндэсний төв 128 элэг тус тус амжилттай шилжүүлэн суулгаад байна. Үүнээс 58 буюу 35  хүнд бөөр, 23 хүнд элэг тархины үхэлтэй донороос шилжүүлсэн байдаг. Энэ эмчилгээний тусламжтай амь нас нь аврагдсан иргэд, тэдний гэр бүлийн зүгээс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, донорууд, тэдгээрийн гэр бүлд талархлаа илэрхийлэх өдрийг тогтмол тэмдэглэж байхаар болсон байна.

Харин манай улсын хувьд эхний улирлын байдлаар эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн хүлээлгийн жагсаалт 1000 даваад байна. 

Олон улсад амьд донороос эрхтэн шилжүүлэхээс татгалзаж, тархины үхэлтэй донорын тоог нэмэх хууль эрх зүйн зохицуулалтыг хийсэн. Хамгийн түгээмэл нь  иргэний үнэмлэхээ авах үедээ иргэн өөрөө донор болох үгүйгээ шийддэг зохицуулалт юм. Харин Монгол Улсын хувьд Донорын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр тархины үхэлтэй донорын ар гэрийн гурван хүн зөвшөөрсөн тохиолдолд эд, эрхтэнийг нь хүлээлгийн жагсаалт дахь өвчтөнүүдийн цусны бүлэг таарсан хүмүүст шилжүүлэн суулгадаг.

Шууд дамжуулалт: