Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.04.03 14:50
1709
Ж.Бат-Эрдэнэ: Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар ногоон автобусны сонсголд нэн тэргүүнд гэрчээр дуудагдана

"Ногоон автобус"-ны хянан шалгах түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.Тэрээр "Хамгийн анхны сонсголыг  би удирдсан. Нүүрсний , хөгжлийн банкны сонсгол гээд бүгд дээр нь орсон. Иймээс ногоон автобусны сонсголыг хуулийн дагуу явуулна. Өмнө нь дуулиант хэрэг сураг нь гараад алга болдог байсан бол УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулаад, сонсгол явуулдаг боллоо. Ингэснээр иргэд асар их мэдээлэл авах боломжтой болж байна. Хяналт шалгалтын хуулийн гол ач холбогдол иргэдийг мэдээлэлжүүлэх. Мөн бид бүх гэрчийг дуудаж, материал цуглуулаад тэрийгээ хуулийн байгууллагад өгнө. Эргээд хуулийн байгууллага бидэнд ийм хэрэг зөрчил илэрсэн, ингэж шийдвэрлэхээр байна гэх байдлаар хуулийн байгууллага дүгнэлт хийж тайлан тавьдаг  байх хэрэгтэй байна" гэлээ.