Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.04.04 17:45
1977
С.Ганбаатар:Янжуур болон электрон тамхины асуудал ярьсан гишүүн болгоныг импортлогчид будаа болгодог

УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тамхины хяналтын тухай хуулийн талаар тодрууллаа. Сүүлийн үед электрон тамхины хэрэглээ хүрээгээ тэлж, улам залуужиж байгаа ч татваргүй орж ирдэг, цахилгаан бараа нэрээр орж ирдэг. Иймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодруулахад “Янжуур тамхи, электрон тамхи дээр татварыг нэмэх ёстой. Янжуур тамхины хажууд электрон тамхи эрүүл мэндэд сайн. Бараг тамхинаас гаргаж байна гэж ярьж сурталчлах болсон. Гвэч бага насны хүүхдүүд, ялангуяа арван жилийн хүүхдүүд хэрэглэснээр уушги цоорч байна. Үүнд төр засаг анхаарах ёстой. Янжуур болон электрон тамхины асуудал ярьсан гишүүн болгоныг архи, тамхи импортлогчид будаа болгодог.  Женевт болсон хурал дээр бүх төрлийн тамхины татварыг нэм, тамхинаас олсон татвараар эрүүл мэндийн төсөв дээр нэмэх боломж олгох хэрэгтэй гэж ярьсан” гэлээ.