Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.04 19:04
2220
Ховд аймгийн Буянт сумын төвийн 2,5 км хатуу хучилттай авто замын шавыг тавилаа

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн үр ашигтай, хөдөө аж ахуйн тээвэрлэлтийг дэмжсэн “Нутгийн зам төсөл”-ийг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг.

“Нутгийн зам төсөл”-ийн хүрээнд Монгол улсын 330 сумыг үе шаттайгаар хатуу хучилттай замаар холбох ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Өнөөдөр “Нутгийн зам төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй хоёр дахь багц болох Ховд,Булган, Буянт сумын хатуу хучилттай авто замыг барих ажил эхэллээ.

Ховд аймгийн Буянт сумын төвийн 2,5 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын нээлт, шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй,Хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан оролцлоо.