Э.Билгүүтэй
Сэтгүүлч
Боловсрол
2024.04.05 10:20
2009
Монгол хэл бичгийн шалгалт маргааш болно

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалт 2024 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр 10:00-11:40 цагт зохион байгуулагдана.

Монгол хэл бичгийн шалгалт нь нийт 50 оноотой бөгөөд 100 минут үргэлжилнэ. Шалгалтад,

  • Уншаад ойлгох чадвар
  • Зөв бичих чадвар
  • Монгол бичгээр унших чадвар
  • Эх зохион найруулах чадвар зэрэг дөрвөн гол агуулгатай. Эдгээрээс эх зохион найруулах чадвар 20 онооны даалгавар юм.