Э.Билгүүтэй
Сэтгүүлч
Орон нутаг
2024.04.05 11:52
1789
Энэ оноос орон нутагт гаргах ипотекийн зээлийн хэмжээг Улаанбаатар хоттой ижил түвшинд хүргэнэ

“Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2024” нэгдсэн арга хэмжээ Орхон аймагт болж байна.

Арга хэмжээний нээлтэнд БХБ-ын дэд сайд Э.Золбоо үг хэлэх үеэрээ орон сууцны ипотекийн зээлийг орон нутаг руу чиглүүлэх ажил эрчимжиж байгааг танилцууллаа.

Тэрээр хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээл гарч байхдаа 20 хувь нь орон нутагт, 80 хувь нь Улаанбаатар хотод гардаг байсан. Энийг бид 50, 50 хувь болгож байгаа. 2024 оноос Ипотекийн зээл орон нутагт 50 хувь гарна, Улаанбаатар хотод бас 50 хувь гарна.  Бидний төлөвлөлтөөр 620 орчим тэрбум төгрөгөөр Ипотекийн зээл гарахаас 315 тэрбум төгрөгийг орон нутагт гаргана гэдэг төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хоёрдугаарт орон нутгийн орон сууцжуулалтыг дэмжих хүрээнд ипотекийн зээлийн 8 хувийг орон нутагт 6 хувь болгосон нь хэрэгжээд явж байна” гэлээ