Э.Билгүүтэй
Сэтгүүлч
Зам барилга
2024.04.05 12:39
1679
Ховд-Улиастайг холбох замын ажил эхэллээ
Ховд-Улиастайг холбох хатуу хучилттай замын нэг хэсэг болох Дөргөн сумыг холбох 41 км автозамын барилгын ажил эхэллээ. Ингэснээр Ховд аймгийн Дөргөн сумаас Завханы Улиастай чиглэлд Мянганы зам анх төлөвлөсөн ёсоор хэрэгжих боломж бүрдэж байна.
2024 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Ховд-Улаангом чиглэлийн 163 км, Улиастай-Алтай чиглэлийн 100 км авто замын барилгын ажлыг эхлүүлнэ.
Зам, тээврийн хөгжлийн яам нь 2024 онд авто замын салбар нийт 5045 км авто зам, 3056 урт метр гүүрийг барьж, долоон аймаг, 40 сум, хоёр хилийн боомтын хатуу хучилттай авто замаар холбох ажлыг үргэлжлүүлэн болон шинээр эхлүүлэхээр ажиллаж байна.