Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2024.04.05 14:48
2213
Д.Цогтбаатар: УИХ хууль баталж байгаа ч гэсэн засаглал ард түмний гарт байна

Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах,эзэмших тухай хуулийг эсэргүүцэж иргэд "D-Parlament" платформын нийтийн өргөдөл хүлээн авах хэсэгт 100 мянган иргэн шаардлага хүргүүлсэн. Тус хууль 2013 оноос эхлэн хэрэгжсэн бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн эхний удаа 60 жилээр, мөн 40 жилээр сунгаж нийтдээ 100 жилээр ашиглах, эзэмших нь үндэсний аюулгүй байдалд харшилж буй хэрэг хэмээн үзсэн. 

Иймд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, зөрчилтэй заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Уг асуудлаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас байр суурийг нь тодрууллаа. 

"100 гаран мянган иргэнээс санал ирж газар өмчлүүлэх тухай хуулийг хэлэлцсэн. Зөрчилтэй заалтыг хассанд баяртай байна. Хэдий УИХ хууль баталж байгаа ч гэсэн засаглал ард түмний гарт байна" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: