Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.05 16:16
2136
Б.Ганбат: Хучилтын ажил эхлэхээс өмнө замын хөдөлгөөнд хязгаарлалт хийхгүй

Өнөөдрөөс эхлэн Зүүн дөрвөн замаас Нарантуулын уулзвар хүртэлх зам засварын ажил эхэллээ. Засварын ажил тавдугаар сарын 20-ыг хүртэл үргэлжлэх аж. 

Засвар хийх хугацаанд замын хөдөлгөөнд хязгаарлалт хийх хуваарийн тухай Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбатаас тодрууллаа. 

Тэрээр, "Зам засварын ажил өнөөдрөөс эхэлж байгаа. Хучилтын ажил эхлэхээс өмнө замын хөдөлгөөнд хязгаарлалт хийхгүй. Харин хучилт хийх үедээ тодорхой хугацаанд буюу амралтын өдөр болон оройн цагаар зам хаах зохицуулалт хийнэ. Хөдөлгөөн хязгаарлах тухай мэдээллийг 3-5 хоногийн өмнө иргэдэд мэдээлнэ" гэв.