Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.04.08 11:26
1991
Эмчийн жорын бичиг цахимжсанаар эмийн зохистой хэрэглээнд хяналт тавих боломжтой

Ерөнхий  сайдын захирамжаар Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд өнөөдөр 800 гаруй эмнэлэг ХУР системд холбогдон, иргэний зөвшөөрлөөр эрүүл мэндийн байгууллага хооронд эрүүл мэндийн мэдээллийг дамжуулах боломжтой боллоо. Мөн төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем И-Монголиад эрүүл мэндийн нэн шаардлагатай долоонтөрлийн тусламж үйлчилгээг цахим  хэлбэрт  шилжүүлэн, ирэх сарын 4-нөөс өмнө бүрэн нэвтрүүлэхээр ажилаж байна.  

  • ЭМИЙН ЖОР
  • ДҮРС ОНОШИЛГООНЫ ДҮГНЭЛТ
  • ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ
  • ХҮҮХДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАРИЛГЫН ГЭРЧИЛГЭЭ
  • АМБУЛАТОРИОР ЭМЧЛҮҮЛЭГЧДИЙН КАРТ
  • ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙН ХЯНАЛТЫН ХӨТӨЧ КАРТ
  • ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭВТЭР 

Эмийн жор цахимжсанаар хуурамч эмийн жор бичилт, эмийн  зохисгүй хэрэглээнээс сэргийлж чадах юм.