Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.04.08 14:36
1955
Замыг зузаан болгож байгаа учир хашлага, бордюрыг сольж, өндөрлөх шаардлага үүссэн гэв

Энэ сарын 4-ны өдрөөс эхлэн зам засварын ажлыг эрчимжүүлжээ. Харин тус асуудлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатараас тодрууллаа. 

Одоогийн байдлаар Намъянжүнгийн гудамж, зүүн дөрвөн замаас Нарантуулын уулзвар хүртэлх замыг засаж эхэлжээ. Дээрх ажлын хүрээнд ээлжит засварын ажил хийгдэнэ. Тодруулбал, хучилтыг хүчитгэж, 7см-ээр хучих шаардлага гарчээ. Тиймээс энэ ажлын хүрээнд хашилтыг заавал өндөрлөх, олих шаардлага үүссэн гэлээ. 

Хашлаганы стандартаар бол 15см, зорчих хэсгээс явган болон дугуйн зам 5 см өндөр байх ёстой. 

Харин жил болгон явган хүний зам засах нэрээр энд тэнгүй газар ухаж, хуучраагүй бордюрыг ч ухаж солих асуудалд иргэд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. 

Харин хуучин байсан зарим хашлагыг хэрэглэх боломжгүй бол хэрэглэж болохыг нь дүүргүүдэд нь хүлээлгэж өгөхөөр болжээ. 

Авто зам дээр ээлжит засварын 4-6 жилд хийдэг бол их засварын ажлыг 12-16 жилийн хооронд хийдэг. 

Тиймээс замыг 7см өндөрлөж байгаа учир явган хүний аюулгүй байдлыг хангах үүднээс хашлагыг солих шаардлага үүссэн гэлээ. 

Видео үзэх: