Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.09 15:07
1970
Л.Энх-Амгалан: Хүүхдийнхээ цэцэрлэгийн камерыг утсаараа хянах боломжийг бүрдүүлнэ

Соёл урлагийн салбар хийгээд боловсролын салбарт бугшсан олон асуудлууд ил болсоор байна. Өнгөрсөн амралтын өдөр 309-р цэцэрлэгийн туслах багш гурван настай хүүхдийг цохиж, зодож, хүлж тамласан бичлэг цахим орчинд ил болсон. Уг асуудалтай холбоотой боловсролын сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа.

"Цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлуудыг дан ганц боловсролын яаманд даатгаж болохгүй. Хүүхдийн боловсрол гэдэг гэр бүлийн боловсролоос их шалтгаалдаг. Мэдээж сургууль, цэцэрлэгийн орчинд асуудал бол байгаа. Жишээ нь 309-р цэцэрлэгт гарсан асуудал.

Хүүхдүүдийг цоожтой хаалганы цаана үлдээхгүй, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулаад амжилттай хэрэгжээд явж буй. Тэр үед 1200 орчим багшийг сургалтад хамруулж бэлдсэн. Асуудал үүссэн багш туслах багш байсан. Туслах багш бэлтгэх хөтөлбөр 45 хоногийн хугацаанд цахимаар үргэлжилсэн. Богино хугацаанд, цахимаар бэлдсэний сөрөг үр дагавар болов уу гэж бодож байна.

Нийслэлд байгаа 1000 гаруй цэцэрлэгийн 80-90% нь камержсан. Гэхдээ камерын бичлэгийг эцэг эхчүүд утсаар хянах боломжийг бий болгоогүй байна. Одооноос эцэг эхчүүд камераа утсаараа хянах боломжийг бүрдүүлнэ.

Бид тогтолцоог өөрчлөх арга хэмжээ авна. Зөвхөн гал унтраагаад өнгөрч болохгүй" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: