Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2024.04.11 13:05
1697
Н.Лхагвадорж: С.Зориг агсны хөшөөг зарсан гэж Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар худал мэдээлэл тараасан

С.Зориг агсны хөшөөг зарсан гэх асуудлыг Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Харин тус асуудлын талаар АН-ын хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадоржоос тодрууллаа. 

Н.Лхагвадорж АН-ын хэрэг эрхлэх газрын дарга: Улаанбаатар хотын захирагч хүн буруу мэдээлэл нийтэд цацаж байгаад харамсаж байна. Х.Нямбаатар даргын өгсөн шиг С.Зоригийн хөшөөг зарсан гэдэг нь худлаа. Гурван үндсэн зүйлийг хэлье. 

Нэгт: С.Зоригийн хөшөө Зориг сангийн өмч. Мөн ард түмний хандив мөнгөөр боссон. Иймээс Зориг сангийн хөшөөг хэрэв нүүлгэх гэж байгаа бол Зориг сангаас зөвшөөрөл авах ёстой гэж ойлгож байгаа. Мөн С.Зориг агсны хөшөө байрлаж байгаа газар бол нийслэлийн нийтийн өмч. Нийтийн өмчийг Ардчилсан нам юм уу өөр нэг субъект дур мэдэн байшин барих эрхгүй. Үүнийг Улаанбаатар хотын засаг даргын тамгын газрын хэлтсүүд сайн мэдэж байгаа. Хоосон улс төржихөө болиоч ээ гэдгийг хэлмээр байна. 

Шууд дамжуулалт: