Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.11 16:17
1510
“Хүнсний хангамж, аюулгүй байдал ба газар тариалан” сэдвээр салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд хуралдлаа
 

Газар тариалангийн хөгжил-2024 эрдэм шинжилгээний бага хурал “Хүнсний хангамж, аюулгүй байдал ба газар тариалан” сэдвээр зохион байгуулагдлаа. Эрдэм шинжилгээний хурал хүнсний аюулгүй байдлыг хангахад газар тариалангийн салбарын үүрэг, газар тариалангийн салбарын бодлогын зарим асуудлууд, монгол орны тариалангийн хөрсний үржил шим зэрэг асуудлаар хоёр өдөр үргэлжилнэ.

Газар тариалангийн хөгжил-2024 эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр оролцож, “хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний явц, өнөөгийн байдал сэдвээр илтгэл танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Газар тариалангийн улирал эхэлж буйтай холбогдуулан ХААИС газар тариалангийн салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд, тариалан эрхлэгчдийг цуглуулан шинжлэх ухаанчаар асуудлаа хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд газар тариалангийн салбарт 185.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. Цаашид “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд газар тариалангийн салбарын дэмжлэг үргэлжилнэ.

Хөрснөөс хүнсний бүтээгдэхүүний 98 хувь хамаардаг. Тиймээс хөрс эрүүл байж хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал хангагдана. Монгол Улсын хөрсний 30 гаруй хувь нь доройтсон бөгөөд хөрсний үржил шимийг сайжруулахад анхаарах шаардлага байгааг газар тариалангийн салбарын мэргэжилтнүүд онцолж байна.