Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.11 17:37
1808
Ц.Идэрбат: Стратегийн 15 ордын 7 нь ард түмний мэдэлд байгаа, бусад нь өөр газар яваа гэдэг айхтар асуудал шүү

Ашигт малтмалын лиценз олголттой холбоотой асуудалд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат байр сууриа илэрхийллээ.

Тэрээр" Ашигт малтмалын лиценз олголтын асуудал туйлын замбараагүй болсон гэдэг нь үнэн. Орон нутгийн удирлагууд болон ИНХ нь огт дэмжээгүй байхад олон мянган га талбай зүгээр л ашигт малтмалын хайгуулын лиценз нэртэйгээр орж ирдэг. Сумын дарга байхад нэг нөхөр орж ирээд хэдэн зуун га газрыг хайгуулын лицензээр манайх авсан юм гээд ороод ирдэг. 

Амьдрал дээр лиценз авсан хүмүүс тэндээ хайгуул хийх ямар ч санхүүгийн боломж байхгүй, тэрийгээ бариад гадна дотны нөхдүүдийг гуйж очдог, тэгээд гадныхантай нийлж хайгуул хийгээд тэндээс нь алт гарч ирвэл гадныхан авах ийм л зохицуулалттай явж байна. Ашигт малтмалын лиценз олголтын асуудал дээр шинэ хуулиа хурдхан шиг оруулж ирж нутагтаа эзэн болмоор байна. 

Ганц нэг уурхайг тухай бүрчлэн судалж үзсэн, газар ухаж байгаль орчин сүйтгэж байж наймхан хүний нийгмийн даатгал төлсөн байгаа юм. Дээрээс нь эсэн бусын татвар нь нийлж байж зуухан сая төгрөгийн татвар төлсөн байх жишээний. Хаана үр ашгаа өгөөд байгаа нь мэдэгдэхгүй уурхайнуудыг цэгцэлж хаахыг нь хаамаар байна. Одоо хүртэл ЦэнхэрМандал суманд гол дундуур лиценз олгосон байна. Стратегийн 15 ордын 7 нь ард түмний мэдэлд байгаа, бусад нь өөр газар яваа гэдэг айхтар асуудал байгаа шүү" гэв.