Э.Билгүүтэй
Сэтгүүлч
Зам барилга
2024.04.12 11:15
2280
“Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэл авто зам тавьж эхэллээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэл буюу Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбох 640 метр авто замыг 6 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Уг зам нь 7 метр өргөн, хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний замтай байх бөгөөд ус зайлуулах систем, гэрэлтүүлгийг иж бүрэн суурилуулж, тохижуулах аж.