Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.15 17:24
1369
Малд ашигтай бичил биетээр баяжуулсан тэжээлийг малчид үйлдвэрлэж байна
 

“Копиа Монгол” төвөөс хэрэгжүүлж буй төслийн зорилго, үр дүнгийн талаар төслийн зөвлөх хорооны гишүүдэд танилцуулж, хуралддаг уламжлалтай. Өнөөдрийн байдлаар “Копиа Монгол” төв Ногоон бордуурыг ашиглан улаан буудайн ургацыг нэмэгдүүлэх, Монгол оронд тохиромжтой ферментжүүлсэн багсармал тэжээл үйлдвэрлэлийг нутагшуулах, Бөөрөнхий сонгино мехиникжуулан тариалах технологи гэсэн 3 төсөл хэрэгжүүлж байна. Тэгвэл дээрх 3 төслийн төлөвлөгөөнд үнэлэлт дүгнэлт өгөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон төслийн зөвлөх хорооны гишүүд хуралдаж, харилцан санал солилцлоо.

2022-2024 онд “Копиа Монгол” төвөөс “Монгол оронд тохиромжтой ферментжүүлсэн багсармал тэжээл үйлдвэрлэлийг нутагшуулах” төслийг 3 жилийн хугацаанд 4 аймгийн 80 өрхөд хэрэгжүүлжээ. Төслийн үр дүнд малчид ашигтай бичил биетээр баяжуулсан тэжээл өөрсдөө үйлдвэрлэж, энэ жилийн зудыг нэг ч малын хорогдолгүй даван туулсан байна.

Малчид өрхийн хүрээнд 2-5 га газарт тэжээлийн ургамал тариалж, ашигтай бичил биетээр баяжуулсан дарш бэлтгэж сурчээ

УГТХ-тэй хамтран хэрэгжүүлж буй улаан буудайн төслийн хүрээнд супер элит 350 тонн үр үйлдвэрлэснээр 2200-2300 тонн элит үр, 11-14 мянган тонн 1-р репродукц үр үйлдвэрлэж, 2-р репродукц үйлдвэрлэл дээрээ 55-60 мянган тонн улаан буудайн үр болж Монгол Улсын хэмжээнд тариалах улаан буудайн үрийн хэрэгцээний ихэнх хувийг хангах боломжтой болсон байна.