Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.16 12:59
1441
С.Энхболд: Би "Мөнхийн тун" компанитай хамааралтай гэдгээ өнөөдөр л мэдлээ

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах нээлттэй сонсгол өчигдөр эхэлсэн. Сонсголын үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдыг "Мөнхийн тун" эм ханган нийлүүлэх компанитай хамааралтай хэмээн мэдээлсэн. Мөн ковидын үед оруулж ирсэн 9,5 тэрбум төгрөгийн гурван төрлийн эмийг устгалд оруулахаар хүлээж байна хэмээсэн.

Уг асуудлаар Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдоос тодруулахад Би "Мөнхийн тун" эм ханган нийлүүлэх компанитай хамааралтай гэдгээ өнөөдөр л мэдлээ. Шалгах байгууллага нь шалгах байх.

Ковидын үед бид маш хүнд цаг хугацааг өнгөрүүлсэн. Тухайн нөхцөл байдалд шаардлагатай эм, аппаратыг яаралтай оруулж ирсэн. 1,5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гарган 100 мянган тоног төхөөрөмжийг оруулж ирсэн” хэмээн мэдээллээ.

Шууд дамжуулалтыг үзэх: