Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2024.04.17 13:18
1271
Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 6,4 их наяд төгрөгөөр өсчээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний улирлын үзүүлэлтүүдийг өнөөдөр ҮСХ-ноос мэдээллээ.  Төлбөрийн тэнцэл 2024 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 38.7 сая ам.долларын ашигтай гарчээ. Гэхдээ энэ нь өмнөх оны мөн үеэс 27.5 сая ам.доллароор буюу 41.6 хувиар буурсан үзүүлэлт юм байна.

Мөнгөний нийлүүлэлт зуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37,4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6,4 их наяд төгрөгөөр өсчээ. Ингэж өсөхөд төгрөгийн хадгаламж таван их наяд төгрөг,  тгрөгийн харилцах 2,9 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. 

Санхүүгийн дансны тэнцэл 2024 оны эхний хоёр сард 771 сая ам.долларын ашигтай гарч, ашиг өмнөх оны мөн үеэс 1 тэрбум ам.доллароор өссөн байна. Ингэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалт 527.9 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 2.6 дахин өссөн үзүүлэлттэй байгаа нь голлон нөлөөлжээ.