Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.18 20:44
1511
Махны чиглэлийн тахианы аж ахуй эрхлэгчид чууллаа
 

Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт жижиг, дунд үйлдвэрлэгчдийн оролцоо, санхүүжилтэд холбогдоход дотооддоо шийдвэрлэх, хөгжүүлэх шаардлагатай хүчин зүйлсийг тодруулан хэлэлцэж, санал зөвлөмж, шийдэл гаргахаар “ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨГЖЛИЙН ХЭЛХЭЭ” зөвлөлдөх чуулган зохион байгууллаа. Тус чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр оролцож, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний үйл явц, үр дүнгийн талаар илтгэл танилцууллаа.

Манай улсад гахайн мах, тахиан мах гэх мэт импортын өндөр хамааралтай дотооддоо маш бага хэмжээгээр үйлдвэрлэгддэг олон төрлийн хүнсний үйлдвэрлэлийн орон зай сул байна. Тухайлбал манай улс тахианы махны дотоодын хэрэглээний 93 хувийг импортоор хангадаг бөгөөд 7 хүрэхгүй хувийг үндэсний үйлдвэрлэгчид нийлүүлж байна. Тэгвэл тахианы махаа дотоодоосоо хангах, гарааны бизнес эрхлэгчдийг тогтвортой үйлдвэрлэгч болгон бойжуулах, кластерийн системээр хөгжүүлэхээр махны чиглэлийн тахианы аж ахуйн төсөл хэрэгжиж байна.

Өнөөдрийн байдлаар уг төсөлд 10 гаруй хоршоо хамрагджээ. Төслийн хүрээнд гарааны бизнес эрхлэгчдийг тогтвортой үйлдвэрлэгч болгон бойжуулж, дараагийн шатанд Ногоон зээл, Хүнсний хувьсгал хөдөлгөөн болон ХАА-г дэмжих санхүүжилтэд холбохор төлөвлөжээ. Уг төслийг хэрэгжүүлэхэд 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж байна.