Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.18 20:46
1595
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулах асуудлаар санал солилцлоо
 
 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн лаборатори байгуулахтай холбогдуулан Японы "Шимадзү" корпорацийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар "Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, хүрээлэн байгуулахад хамтран ажиллах төслийн талаар ярилцлаа.

Япон Улсын “Шимадзү” корпораци нь ШУТИС-ийн үйлдвэрлэлийн технологийн сургуультай хамтран уг төслийг боловсруулсан байна. Төслийн хүрээнд Монгол Улс экспорт, импортын бүтээгдэхүүндээ дэлхийн стандартад нийцсэн, олон улсад итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт гаргах боломжтой болно. Мөн хүнсний орц, найрлага, шимт бодисын жагсаалт, ном эмхэтгэл гаргахаас гадна лабораториудад ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх юм байна.