Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2024.04.19 15:03
1618
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа 1111 төвд ажиллалаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллалаа.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа: "Нийгмийн даатгалын системийн шинэчлэлтэй холбоотойгоор иргэн, аж ахуй нэгжүүдэд мэдээлэл өгч ажиллаж байна. 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн шинэ хуультай холбоотой асуулт нэлээн их ирж байна. Жишээ нь ахмадын тэтгэврийн 7 жилийг 5 жил болгон тогтоосон. Үүнтэй холбоотой асуултууд ирлээ.
Байгууллагууд дээр очиж нүүр тулж үйлчилгээ авах гэхээсээ илүү цахимаар, гар утсаар холбогдож үйлчилгээгээ авдаг болсон байна. 11-11 төвөөр дамжиж иргэдийн санал гомдлыг авдаг ч шийдвэрлэх хугацаа нь өөр өөр байдаг. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй" гэв. 
Шууд дамжуулалтыг үзэх: