Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Улс төрийн нам
2024.04.22 13:52
1089
Ардчилсан нам С.Зориг агсаны хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гарагийн /2024.04.22/ хуралдаанаа өргөтгөсөн хэлбэрээр зохион байгууллаа. Бүлгийн өргөтгөсөн хуралдаанд Ардчилсан намын дарга, удирдлагууд болон 2008 оноос хойш УИХ-д сонгогдож байсан УИХ-ын гишүүдийн төлөөлөл оролцсон юм. 
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Ганбат: "Сонгууль болгоноор С.Зориг агсны хэргээр шоу хийж, хэрэгт холбоотой олон мэдээллийг нуудаг асуудал бий. Сонголтгүйгээр 18 телевизээр С.Зориг агсны хэрэгтэй холбоотой хоёр ч нэвтрүүлэг цацагдлаа. 2000 оноос хойш сонгуульд МАН л ялахгүй бол С.Зориг агсны амиа алдсан хэрэг шийдэгдэхгүй гэсэн ч одоо хүртэл шийдэгдээгүй л байна.
Тийм учраас Ардчилсан намын зөвлөлөөс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг явуулна. Хэргийн материалыг ил болгохыг шаардаж байна" гэв. 
Шууд дамжуулалтыг үзэх: