Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.04.22 15:08
2576
Л.Гантөмөр: Ардын намынхан бол хар пи-ар хийж эрх мэдэлтэй л зууралдаж байна

АН-ын дарга Лу.Гантөмөрөөс БЗС-ийн асуудлын хүрээнд байр суурийг нь тодрууллаа.

Тэрээр" Нэгдүгээрт О.Батнайрамдал гэдэг хүн бол зүгээр Монгол Улсын иргэн биш, энэ хүн бол МАН-ын нарийн бичгийн дарга, МАН-ынхан сонгуулийн хэтэрхий харлуулах тактик руугаа шилжсэн. Гурав дөрвөн удаагийн нэвтрүүлгийг арван дөрөв, арван таван сувгаар яаж ардчиллынхныг доромжилж, яаж ардчилсан намыг гутааж байгааг бол харж байгаа. Үүний л нэг хэсэг нь, ер нь бол хар пи-ар

Монголын улс төр бол галзуурчихсан, одоо бол энэ улсуудтай галзуугийн эмч нараас зөвлөгөө авахдаа тулж байна шүү дээ.

Яаж эрүүл саруул өрсөлдөөн рүү явах вэ гэдэг. Монголчууд бид 8 жил засагласан намд дүгнэлт тавих гээд байна, 8 жилийн хугацаанд Монголчуудыг юу болгов оо гэдэг асуудал БЗС-ийн асуудал бол тухайн үеийн боловсролын төрийн сан гэж байсан, ер нь бол Боловсролын сайд өөрөө зээл өгдөггүй гэдгийг О.Батнайрамдал сайн мэдэж байгаа, Ардын намын удирдлагууд ч мэдэж байгаа.

Боловсролын зээл буюу тэтгэлэг бол өөрөө төрийн сангаар дамжиж явдаг, төрийн сан дээр олгох эс олгох, осгосныгоо чөлөөлөх эс чөлөөлөх гэдэг шийдвэрүүд тэнд гардаг. Энэ бол хуультай Засгийн газрын тогтоолтой.

Тухайн үед Гантөмөр гэдэг хүн дээр олон хүн чөлөөлөгдсөн гэж ярьж байна, тэр хүмүүс нь бүгд ардын намынхан шүү дээ. МАН-ын гишүүд, төрийн албанд байсан хүмүүс нь тэтгэлэг авч мастерын сургалтад явсан. Тэтгэлэг авахдаа хийсэн гэрээ нь Монгол Улсад ирээд 5-6 жил ажил хийгээд чөлөөлөгдөнө гэсэн л гэрээтэй юм байна лээ шүү дээ. Хэнийг зээлээс чөлөөлөх үү гэдгийг төрийн сайд мэдээ ямар ч боломжгүй. 

О.Батнайрамдал нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ? Хүн танихгүй, дээрээс нь сонгогчдод ярих юм байхгүй тэр хүүхэд төрд гараад юу хийх гэж байгаа юм. Коммунизм байгуулах гэж байгаа л залуу шүү дээ. Тэгээд яаж надтай өрсөлдөх юм. Би нэр дэвшихгүй ч байж болно, бид итгэл үнэмшлийнхээ төлөө явдаг хүмүүс. Ардын намынхан бол хар пи-ар хийгээд эрх мэдэлтэй л зууралдаж байна" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: