Э.Билгүүтэй
Сэтгүүлч
Спорт
2024.04.23 13:19
558
"Никс"-ийн хоёр дараалсан холын шидэлт хоёр дахь хожлыг авчрав

"Playoff"-ийн эхний шатанд учраа таарсан "Нью-Йорк Никс" "Филаделфиа 76 багуудын цувралын хоёр дахь тоглолт алдарт Мэдисон Скуар Гарденд боллоо. Цувралыг талбай дээрээ эхлүүлсэн "Никс"-ийнхэн өмнөх тоглолтонд 111-104-ийн харьцаатайгаар хожсон. Харин энэ удаа зочин багийн лидерүүд болох Жоэл Эмбийд, Тайрес Макси нар тоглолтын санаачлагыг гартаа авч тоглолтын турш 10 онооны давамгайллыг хадгалж явсан. Харин дөрөвдүгээр үеэс талбайн эздийн довтолгоо эрчимжиж оноог тэнцүүлж чадсан. Ингээд тоглолтын төгсгөлийн 30 секундэд 5 оноогоор хожигдож явсан "Никс"-ийнхэн холын зайн шидэлтийг хоёр дарааллан амжилттай болгож, хүнд байдлаас гайхалтай хожлыг авлаа. 

New York Knicks: 

   Jalen Brunson - 24 оноо, 6 дамжуулалт, 8 самбар

   Josh Hart - 21 оноо, 15 самбар, 2 хаалт

Philadelphia 76ers:

   Tyrese Maxey - 35 оноо, 10 дамжуулалт, 9 самбар

   Joel Embiid - 34 оноо, 10 самбар, 6 дамжуулалт