Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.04.23 14:58
2280
Сэрэмжлүүлэг: Солонготын даваа орчимд халтиргаа, гулгаа үүсжээ

Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваанд цас орж, шуургатай байна.

Харин бусад  авто зам саадгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна хэмээн Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.

Иймд тус хэсэгт халтиргаа үүсэж байгаа тул авто замын хөдөлгөөнд оролцогч жолооч та бүхэн хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөлөө.