Э.Билгүүтэй
Сэтгүүлч
Нийслэл
2024.04.23 15:03
1392
Айлчлалтай холбоотойгоор энэ сарын 25-ныг хүртэл зарим замыг хаана

Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.

Үүнтэй холбоотойгоор 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 14:00 цагаас эхлэн 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл зарим гудамж, замуудын хөдөлгөөнд зорчих чиглэлийн дагуу түр хугацаанд хязгаарлалт хийхээр болжээ.

Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо "ЖОЛООЧ ТА" хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, анхаарал болгоомжтой, СОЁЛТОЙ хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.