Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.24 10:29
549
Африк тивээс ирсэн шороон үүл Афины тэнгэрийг улбар шар болгожээ

Өмнөд зүгийн хүчтэй салхи Сахарын цөлийн тоосыг Грек рүү зөөж Афины тэнгэр улбар шар болсон байна.

Грекийн эрх баригчид тоосны нарийн ширхэг нарны гэрэл, үзэгдэх орчныг бууруулж бохирдлын нарийн ширхэгт тоосонцор ихсэх нь эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүйг анхааруулж байгаа аж.

Мягмар гарагт Өмнөд зүгийн хүчтэй салхи Сахарын цөлөөс ирсэн тоосны үүл Афин болон Грекийн бусад хотуудыг бүрхсэн нь 2018 оноос хойш тус улсад тохиолдсон хамгийн их нарийн тоосонцор агаарт дэгдсэн үзэгдэл болж байна.

Сахарын цөлөөс жилд 60-200 сая тонн тоос ялгардаг бөгөөд том хэмжээтэй тоос хөрсөнд хурдан буцаж буудаг бол жижиг хэмжээний тоосонцор олон мянган км замыг туулж Европыг бүрхдэг байна.

Грекийн цаг агаарын албаны мэдээлснээр лхагва гарагт тэнгэр цэлмэнэ гэжээ.

Эх сурвалж: Guardian