Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.24 10:53
490
АНУ-ын Сенат ТикТокыг Америкт хориглох хуулийн төслийг баталлаа

АНУ-ын Сенат ТикТокыг Америкт хориглох хуулийн төслийг баталснаар ТикТок-ын Хятад толгой “ByteDance” компани аппликейшны хувьцааг зургаан сарын дотор зарах ба хэрэв борлуулахаас татгалзвал АНУ-ын бүх программ дээр ажиллах боломжгүй болох юм.  

Тус хуулийн төсөл хууль тогтоогчдоос өргөн дэмжлэг авч 79 сенат дэмжиж, 18 нь эсрэг санал өгснөөр батлагдсан байна.

Одоо уг хуулийн төслийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд хүлээлгэн өгөх бөгөөд өмнө нь Байден тус хуулийн төсөл өөрийнх нь ширээн дээр очсон даруйд гарын үсэг зурахаа амлаж байсан билээ.

АНУ-ын хууль тогтоогчид ТикТок дахь Хятадын нөлөөний талаар ихээхэн санаа зовниж, удаа дараа сонсголд дуудаж байсан.  Учир нь  АНУ-ын 150 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг Хятадын тусгай албадад дамжуулах боломжтой гэж үздэг байна. Улмаар ТикТокыг Америкт хориглох хуулийн төсөл ийнхүү батлагдлаа.