Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Гадаад мэдээ
2024.04.24 12:55
805
НАСА: Вояжер 1 хөлөг унших боломжтой өгөгдлийг дэлхий рүү илгээлээ

Вояжер 1 хөлгийг 1977 оны 9 сарын 5-ны өдөр Бархасбадь, Санчир гаригийг судлах зорилгоор хөөргөсөн байна. Хөлөг Бархасбадийн гадаргуу болон Санчир гаригийн цагариг дээрх хээ угалзуудын тод зургуудыг анхлан илгээж байсан юм. 

Зургийн тайлбар: Вояжер 1 -ийн 1979 оны 2-р сарын 5-нд Дэлхийхүү илгээсэн зураг. Бархасбадь

Бямба гарагт АНУ-ын сансрын агентлаг НАСА сүүлийн таван сарын хугацаанд анх удаа Вояжер 1 сансрын хөлгөөс унших боломжтой мэдээлэл хүлээн авснаа мэдэгдлээ.

Вояжер 1 манай нарны аймгаас гарч дэлхийгээс 24 тэрбум километрийн зайд явж байгаа юм. Энэ нь дэлхийгээс хамгийн хол аялж буй хүний гараар бүтсэн төхөөрөмж болоод байна.

Зургийн тайлбар: Вояжер 1 хөлөг манай нарны аймгаас гарч буй нь

Хөлөг соронзон ажиглалтын мэдээллийг амжилттай дамжуулж байсан ч өнгөрсөн арван нэгдүгээр сард компьютерын системд нь алдаа гарсны улмаас унших боломжтой өгөгдлийг илгээх боломжгүй байсан билээ.

НАСА-ийн мэдээлж буйгаар радио дохио Вояжер 1 хөлөгт хүрэхийн тулд ойролцоогоор 22 цагийн хугацааг шаарддаг бөгөөд дохио дэлхий рүү буцаж ирэхэд мөн адил хугацаа шаардагддаг байна.

Өгөгдлийг хүлээж авсан багийн гишүүдийн нэг доктор Линда Спилкер сансрын хөлөгтэй дахин холбогдох боломжтой болсондоо баяртай байна "Энэ нь удаан хугацааны дараа хуучин найзтайгаа уулзахтай адилхан мэдрэмж” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Зургийн тайлбар: 1977 оны 9 сарын 5-ны өдөр Вояжер 1 хөлгийг хөөргөж байх үе. 

Эх сурвалж: NASA