Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.24 13:40
2409
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компаниас 34 хувьд ногдох ашгийг 8 жилийн хугацаагаар тооцож нэхэмжилнэ

"Ачит Ихт" компанийн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа. 

Тэрээр" 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших анхны буюу 2014 онд байгуулсан гэрээгээ биелүүлэх үүрэг чиглэлийг өглөө. "Ачит Ихт" компани 2003 онд байгуулагдаад 2009 онд хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдөөд 2013 онд Эрдэнэт үйлдвэртэй анхлан гэрээ байгуулж овоолго ашиглах нөхцөл нь үүссэн байдаг. 2014 онд байгуулсан гэрээ нь бол 34 хувийг нь "Эрдэнэт үйлдвэр" эзэмшихээр болж байсан. 

Харамсалтай нь 2015 онд Эрдэнэт үйлдвэрээс гарсан ажлын хэсэг уг гэрээг дүгнээд, Эрдэнэт үйлдвэрт ашиггүй учраас эзэмшлээсээ татгалзах нь зүйтэй гэж үзсэн байдаг. Уг шийдвэрийг хүчингүй болгож, тус шийдвэрийг гаргаж байсан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзсэн. 

Өнгөрсөн 8 жилийн хугацаанд "Ачит Ихт" компанид нийт борлуулалтын орлого нь 535 орчим сая долларын борлуулалтыг хийсэн байдаг. Маш бага хэмжээний үйл ажиллагааны зардал гаргасан.

Яагаад гэвэл үүсмэл орд, үүсмэл ордыг бий болгоход Эрдэнэт үйлдвэр 500 орчим сая долларыг зарцуулж бий болгосон орд учраас тус ордыг ашиглаад олсон орлого бол зүй ёсоор "Эрдэнэт үйлдвэрт" тодорхой хувь нь шингэх ёстой. 

Хоёрдугаарт, өнгөрсөн 8 жилийн хугацаанд эзэмшиж олох байсан орлого буюу алдагдсан боломж 34 хувьд ногдох ашгийг 8 жилийн хугацаагаар нь нэхэмжлэх үүрэг, чиглэлийг Засгийн газрын хуралдаанаас /2024/04/24/ Эрдэнэт үйлдвэрт өгсөн" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: