Б.Нарангоо
Ерөнхий редактор
Засгийн газар
2024.04.24 14:37
1639
Х.Нямбаатар: Эрдэнэт, Дархан, Багануур, Багахангай хот улсын зэрэглэлтэй болно

Засгийн газраар хэлэлцсэн асуудлын талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийж байна. Тэрээр “Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХЯ, нийслэл хоттой хамтран Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар орууллаа. Хуулийн төсөлд 19 аймгийг хотын статустай болгохоор тусгасан. 

Жишээ нь Замын-Үүд, Даланзадгад, Цогтцэций, Ханбогдыг хот болгоно. Ханги мандал, Гашуунсухайт зэрэг боомт төвлөрсөн ч хүн амд төрийн үйлчилгээ хүрэхгүй байгаа газруудыг тосгон болгох хуулийн төслийг орууллаа.

 100  мянгаас дээш хүн амтай бол улсын, 30 мянгаас дээш хүн амтай бол орон нутгийн зэрэглэлтэй хот болгоно. Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн шинэ хот байгуулна. Энэ хот корпорацын зарчмаар цаашид оршин тогтноно. ЗГ-аас өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-аар оруулахаар тогтсон.

1992 оны Үндсэн хууль батлагдсаны дараа  Хот тосгод бие даан хөгжих эрх зүйн боломжууд хязгаарлагдсан. Энэ боломжийг 2019 онд нээж, Эрдэнэт, Дархан хотыг хот болгон зохион байгуулж, хөгжүүлэхийг ЗГ-аас үүрэгдсэн. Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн 31,5 мянган га нутаг дэвсгэрт Төв аймгийн Сэргэлэн  суманд шинэ хот байгуулах, олсон орлогын  тодорхой хувийг өөрсдөө захиран зарцуулах , хөгжих эрхтэй байхаар эрх зүйн үндсийг бүрдүүллээ. Ингэснээр хотууд хүн амьдрах, оршин суух аятай тухтай орчин бүрдэнэ гэж үзэж байна.Монгол Улсын бүх боомт газрууд ямар нэгэн хот суурингийн зохион байгуулалтгүй. Иймд бүх боомт хотыг хүн амын тоо, цаашид хөгжих төлөвшилттэй нь уялдуулна. Эрдэнэт, Дархан, Багануур, Багахангай хот улсын зэрэглэлтэй болно. Нэг үгээр 100 мянгаас дээш хүн амтай хотыг улсын зэрэглэлтэй хот,  30 мянгаас дээш хүн амтай хотыг орон нутгийн зэрэглэлтэй хот гэж үзнэ” гэлээ.