Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.05.15 10:55
2270
Н.Номтойбаяр: Манай эвсэл гологдоод ирсэн нөхдүүдийг цуглуулдаг хогийн сав биш 

"Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. 

Тэрээр" Үндэсний эвсэл Монголын улс төрийн улиг болсон намуудыг эрүүлжүүлэх, төрийг намчдаас салгах, улс орныхоо нийгэм, эдийн засагт нийцэх бодлогыг хөгжил рүү тэмүүлж боловсруулах чиг зорилготой.

УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжаа гардаж авсан, батламж гардаж авснаас хойш тавдугаар сарын 5-нд  албан ёсны үйл ажиллагаагаа хуульд заасны дагуу гишүүд, дэмжигчдийнхээ хүрээнд явуулж байна. 

Ямар нэгэн байдлаар намайг, манай эвслийг харлуулах гэсэн шүтгэлэг удаа дараа явж байна. Би улс төр хийхээ хэн нэгнээр заалгаад байдаг хүн биш, одоо ч хэвээрээ. Намайг улс төрөөс зайлуулах гэж заавал нэг хэрэг тохох шаардлага бий болсон. Явсаар байгаад УДШ хэрэгсэхгүй болгосон. Би хуульд зааснаар УИХ-д нэр дэвших бүрэн эрхтэй" гэв.