Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.05.15 12:38
5147
Бетонон ширэнгэ босгох тактиктай "МАН"-ын ногоон хотыг бий болгоно гэх амлалт биелээгүй !!!

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болоход үндсэндээ нэг сар үлдлээ. Гишүүд тойрогтоо ажиллаж хууль тогтоох үйл ажиллагаа ч тасалдаж байна. Гэвч эрх баригчид амласан амлалтдаа хүрсэн үү гэдэг эргэлзээтэй бас бодууштай. Сонгууль хаяанд тулж ирэнгүүт сөгдөж очоод намайг дэмжээрэй гэдэг эрх дархтнуудад дүгнэлт хийх цаг яг одоо ирж байна. Нийслэлчүүд гэхэд утаандаа дарлуулж, амьдралынхаа ихэнх хормыг түгжрэлд зарцуулж байна. Эргэн саная АМЬДРАЛЫН ТААТАЙ ОРЧИН БҮХИЙ НОГООН ХОТ-ыг бий болгоно гэдэг МАН-ын амлалт биелсэн үү ??? 

5.1.1. Улаанбаатар хотын дүүрэг бүрд иргэдийн амарч тухлах, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ

5.1.2. Ногоон байгууламжийг бий болгосон иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулж, гэр хороолол, зуслангийн бүсийн айл өрхийн ногоон стандартыг бий болгож мөрдүүлнэ.

5.1.3. Богдхан уул, Баянзүрх хайрхан, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан, Дамбадаржаа хайрхан, тахилга шүтээнт уул толгодын орчинг ойжуулах арга хэмжээг иргэд, төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ.

5.1.4. Эко төлбөрийн эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх, хог хаягдлыг байгальд халгүй аргаар устгах технологи, менежментийн цогц бодлого хэрэгжүүлнэ.

5.1.5. Туул, Сэлбэ, Толгойт, Баянгол, Улиастай голуудын хамгаалалтын зурвасыг тогтоож, амралт, чөлөөт цаг өнгөрөөх байгууламж барина.

5.1.6. Хотын төвөөс алслагдсан дүүргүүдэд ахуйн үйлчилгээний төвүүдийг бий болгож, иргэд халуун ус, үсчин, гоо сайхан, хими цэвэрлэгээний үйлчилгээг тогтмол авах боломжтой болгоно.

Эдгээр амлалтууд биелсэн эсэхийг уншигч та тунгаан бодно биз ээ. Энэ бол амласан амлалтуудын нэгхэн хэсэг... Өнөөдөр хүүхэд, залуучууд чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх гудамж талбай байтугай дугуйн зам ч алга. Байгалийн үзэсгэлэнтэй гэгддэг дархан цаазат газруудад нөгөө л мөнгөтэй, эрх мэдэлтэй улс төрчид битүү бетонон ширэнгэ сүндэрлүүлсээр байна. Хичээлдээ явахаар гарсан ээжийн хүү, аавын охид машин зам дээр дайруулж харамсалтайгаар хорвоог орхиж байна. Стандарт бүхий зам талбай, камержуулалт хийх мөнгийг тэд хуваагаад идчихсэн. Энэ бол эмгэнэл........