Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.05.15 15:07
2088
Д.Амарбаясгалан: МАН нэр дэвшигчдээс дэнчин авч байсан тохиолдол байхгүй

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр" Энэ 7 хоногийн нэг дэх өдөр Монгол банк бодлогын хүүгээ 1 хувиар бууруулаад 11 хувьд болголоо. Үүнд нөлөөлөл үзүүлдэг хамгийн том нөлөөлөгч нь мах, гурил байж байдаг. Гурилын үнэ хямдраад ирэхээр монгол банк бодлогын хүүгээ бууруулах бололцоо нь бүрдэж байна. Нөгөө талаасаа монгол банкны бодлогын хүү буурахаар арилжааны банкууд зээлийнхээ хүүг бууруулах нөхцөл үүсдэг. Ингэхээр гурил гэдэг зүйл зах зээлд ямар их нөлөө үзүүлж байна гэдгийг харж байна. Цаашлаад дотоодод үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүний нөлөөлөл ямар өндөр байгааг харж байна. Засгийн газар үнийн тогтвортой байдлыг хангах чиглэл дээр анхаарч ажиллаж байна.

Дэнчингийн асуудал дээр танай нам ямар байр суурьтай байгаа вэ? 

МАН нэр дэвшигчдээс дэнчин авч байсан тохиолдол байхгүй, дотоод үйл ажиллагаа зохион байгуулалтаараа тухайн нэр дэвшигчийн тойрогтоо ажиллах, судалгаа хийх зардлуудыг горилж байгаа нөхдүүдээс өөрсдөөс нь хувь тэнцүүлж ижил хэмжээгээр гаргуулж байгаа" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: