Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.05.15 15:27
5271
Ч.Даваабаяр: Мэргэжлийн нэгдсэн холбооны тухай хууль бол эдийн засаг, аж үйлдвэржилтэд чухал нөлөөтэй
Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, Улсын их хурлын дарга Г.Занданшатар 20 гаруй мэргэжлийн холбоодын төлөөлөлд гардууллаа. Хуулийн хүрээнд мэргэжлийн холбоод нэгдэж, төр, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах эрх зүйн орчин бүрдэнэ. Энэ талаар Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраас тодрууллаа.
 
Тэрээр" Мэргэжлийн нэгдсэн холбооны хуулийг УИХ-ын гишүүн Н.Учрал 5 жилийн өмнө санаачлан өргөн барьж байсан. Түүнээс хойш хоёр парламент дамжаад өнөөдөр батлагдаж байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажлын хэсгийг ахалж энэхүү хуулийг батлууллаа. Маш олон мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагууд хувь нэмрээ оруулсан. 

Энэ хууль батлагдсанаар Монгол Улсад үйлдвэржилт, инновац, технологиуд нэвтрэхэд аж үйлдвэрийн салбарт 12 цогц хууль шаардлагатай байдаг үүний хоёр хууль нь батлагдаж байна. Дараагийн шинэ парламент Монгол Улсад аж үйлдвэржилтийг хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Гадаадаас 8-10 их наядын хэмжээний импортын барааг авч хэрэглэж байна. Ядаж 50 хувийг нь эх орондоо үлдээж өөрсдөө үйлдвэрлэгч улс болохын тулд хууль эрх зүйн орчин нэн чухал. Энэхүү хууль бол дотроо 13 үүрэгтэй, мэргэжлийн нэгдсэн холбоо болж буй байгууллага, хувь хүн 13 үүрэг хүлээнэ.

Төртэй хамтарч ажиллана, тодорхой хэмжээний тусгай зөвшөөрлүүдийг шинээр олгох, цуцлах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх эрхтэй. Дээрээс нь баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуй нэгжүүд ямарваа нэг хуулийн ажлын хэсэгт орж багтаж чаддаггүй. Одоо анхнаас нь мэдэж ажлын хэсэгт орж ажиллах нөхцөл нь бүрдэж байна. Энэ холбооны тогтолцоо бол эдийн засаг нь өндөр хөгжсөн улс орнуудын түвшинд очиж байна гэсэн үг, цаашлаад татварын томоохон татварын реформ хийх ач холбогдолтой" гэлээ. 

Шууд дамжуулалт үзэх: