Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.05.16 09:20
1564
Алга болсон уулчдыг эрэн хайх ажиллагааг түр зогсоолоо

Уулчин Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Эверестийн ноён оргилыг зорьсон. Тэд хүчилтөрөгчгүй, хөтчийн тусламжгүйгээр Эверестэд авирахаар явсан юм.

Харин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн энэ сарын 12-ны өдөр алга болоод байгаа. 

Тодруулбал Everest today, “Сураггүй алга болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагааг цаг агаарын таагүй байдлын улмаас түр зогсоосон талаар мэдээлэл оржээ.