Б.Нарангоо
Ерөнхий редактор
Улс төрийн нам
2024.05.16 19:47
2329
Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр  “шалгалт” өгчээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү Ухнаагийн Отгонбаяр сэтгүүлч Г.Мөнхтуулын ярилцлагад орж “ам нээлээ”. Туршлагатай сэтгүүлчийн асуултууд олон нийтийн нүдний өмнөх нэг төрлийн нээлттэй шалгалт, сорилт болж байдаг.

Ухнаагийн Отгонбаяр гэдэг хүн туршлагатай сэтгүүлчийн сорилтыг сайн давлаа. Ерөнхийлөгчийн дүү гэж улстөржөөд байгаагаас биш хөгжлийн том асуудлуудад үндэслэл тооцоотой, өөрийн үзэл бодолтой хүний нэг юм байна. Тоо баримтуудыг бутархай, нарийвчлалтай нь хөнддөг, сураг ажгаар биш судалгаа тооцоотой хэлж ярьдаг онцлогтой нөхөр ажээ. 

МУИС төгсөөд, төрийн албанд мэргэжилтнээс нь эхлээд ахлах мэргэжилтэн, хэлтэс, яамны газрын дарга хүртэл 10 гаруй жил нухлагдсан туршлагатай, Австралид магистрын зэрэг хамгаалсан боловсролтойн хувьд хэнд ч, хаана ч гологдоод байхааргүй хүн юм.

Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ухнаагийн Отгонбаяр Зүүн бүсийн 6-р тойрогт өрсөлдөх хүсэлтээ гаргасан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна.