Б.Нарангоо
Ерөнхий редактор
Засгийн газар
2024.05.17 09:18
2084
Л.ЭНХ-АМГАЛАН: Шинжлэх ухаанаа эдийн засагжуулсан улс орон хөгждөг

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Шинжлэх ухаанчаар сэргэн хөгжье” уриан дор Шинжлэх ухааны ажилтны хоёрдугаар их хурал болж байна.

2023 оны байдлаар Монгол Улсад судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэж байгаа төр, хувийн хэвшлийн 42 эрдэм шинжилгээний байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын 21 их сургуульд 6965 ажилтан ажиллаж байгаа. Үүний 5266 нь судлаач, нийт судлаачдын 1736 буюу 25.1 хувь нь эрдэм шинжилгээний ажилтан байгаа нь оюуны чамлахааргүй нөөцтэйг илтгэж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх их хурлын нээлтэд оролцон эрдэмтэн, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудад амжилт хүслээ. Тэрээр шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөц, ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх шаардлагатайг хэлж байсан юм. Мөн эрдэмтэн, судлаачид нийгмээ соён гэгээрүүлэх, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр олон нийтийг хамарсан, өргөн цар хүрээтэй нөлөөллийн ажил хийж байхыг уриаллаа.

Засгийн газраас боловсруулж өргөн барьсан Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Шинжлэх ухааны ажилтны хоёрдугаар их хурал зохион байгуулагдаж буй энэ түүхэн өдөр УИХ-аар ёсчлон баталлаа. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч хэлсэн үгэндээ Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг шинэчлэн баталснаар төр, хувийн хэвшлийн түншлэл нэмэгдэж, салбар дундын болон салбар дамнасан хамтын ажиллагаа өргөжиж, санхүүжилтийн тогтолцоо оновчтой, олон эх үүсвэртэй болж, ил тод байдал хангагдаж, санхүүжилт, үр дүнг уялдуулан хяналт сайжруулах боломж бүрдсэнийг онцолсон.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Өнгөрсөн 100 жилд бидний бий болгосон үнэт зүйл бол үндэсний шинжлэх ухааны тогтолцоо байлаа. Үүнийг бий болгоход сэтгэл, мэдлэг, оюун ухаанаа зориулан ирсэн үе үеийн эрдэмтэн мэргэд, судлаач профессор нартаа талархал илэрхийлье.

Бид цаашид дэлхийд үнэлэгдэх Монгол мэдлэгийг бий болгон, Монгол Улсыг хөгжлийн мэдлэгт суурилсан эдийн засагт шилжүүлэх шинжлэх ухаанч үйлийг хэрэгжүүлэхээр зорино” гэлээ. 

Mанай үнэт зүйл бол үндэсний шинжлэх ухааны тогтолцоо байлаа. Үүнийг бий болгоход сэтгэл, мэдлэг, оюун ухаанаа зориулан ирсэн үе үеийн эрдэмтэн мэргэд, судлаач профессор нартаа талархал илэрхийлье.  Бид цаашид дэлхийд үнэлэгдэх Монгол мэдлэгийг бий болгон, Монгол Улсыг хөгжлийн мэдлэгт суурилсан эдийн засагт шилжүүлэх шинжлэх ухаанч үйлийг хэрэгжүүлэхээр зорино” гэлээ.