Б.Болор-Эрдэнэ
Гадаад мэдээний сэтгүүлч
Нийгэм
2024.05.17 11:59
14651
Аврагчид өнөө өглөө уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олсон байна

8K эскпедицийн аврагчид өнөө өглөө Монголын уулчин Өсөхжаргал Цэдэндамбын цогцосыг Эверестийн оргилын 8.550 метрээс олсон тухайгаа мэдээллээ.

"Тэрээр олсноос унаж, өмнөд оргилын доор хэдхэн метрийн зайд гацсан бололтой" гэж аврагчид үзэж байна. 

Харин түүний хамтрагч олоогүй бөгөөд үргэлжлүүлэн хайж байгаа аж.

Монголын хоёр уулчин 5 сарын 12-нд сураг тасарсан билээ.

Эх сурвалж: Everest Today