Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.05.17 12:20
4384
Т.Баярхүү: Ч.Хүрэлбаатарын буруу бодлогоос болж тэтгэврийн хөгшид 43.2 их наядын зээл авч хүүнд нь 750 тэрбум төгрөг луйвардуулсан

"Өргүй Монгол" хөдөлгөөн, "Зээлтэй иргэдийн холбоо"-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Т.Баярхүү Өргүй Монголын төлөө  хөдөлгөөний тэргүүн: Өнөөдөр барааны үнийн өсөлт монголчуудын гол зовлон болж байна. Олж байгаа орлого нь зээлээ төлөх ямар ч боломжгүй. Авч байгаа цалин нь амьдралд хүрдэггүй. Зээлийн хүү, татварын дарамтанд зэрэгт орж Монголчууд өөдлөхгүй байна. Өргүй монгол хөдөлгөөн үйл ажиллагаагаа явуулаад 10 жил болох хугацаандаа иргэд юунаас болж өрөнд ороод байгаа судалгааг хийж үзсэн. 

Өнөөдөр монголыг өр зээлэнд оруулаад байгаа мөнгөний бодлогын цаана Ч.Хүрэлбаатар байдаг. 

2009 онд Монгол Улсын гадаад өр 2 тэрбум америк доллар байсан. Харин өнөөдөр 35 тэрбум америк долларын өртэй болсон. 33 тэрбум америк доллараар өр нэмэгдсэн. Бүх монголчуудыг орон сууцтай болгож, дундаж цалин 5 мянган доллар болгох хэмжээний ханшийн алдагдлыг Ч.Хүрэлбаатарын гайгаар алдсан. Ч.Хүрэлбаатарын буруу бодлогоос болж тэтгэврийн хөгшид 43.2 их наядын зээл авч 750 тэрбум төгрөгийн хүү луйвардуулсан гэлээ. 

Шууд дамжуулалт: